0Байгалийн гамшигт өртсөн Гаити арлын хүмүүнлэгийн байдал өнөөдрийн байдлаар улам дордсоор байна. Хүмүүс гадаа хонож, хүнс, усаар гачигдаж байна. Эрх баригчид халдварт өвчин дэлгэрэхээс сэргийлж, гамшигт үрэгдсэн хүмүүсийг бөөнөөр оршуулж байна. Нэг дор оршуулсан 7 мянган хүний олонхийг хэн болохыг тогтоогоогүй байна. Олон цогцос ил, хурц наранд байна. Гамшигт олон арван мянган хүн амь насаа алдаж, хэдэн сая хүн хохироод байна.  Нуранги дороос амьд гарсан хүмүүс амь цогцсыг нааш цааш зөөх тэнхэлгүй байна. Тэдэнд өөрсдөд нь нэн даруй туслах хэрэгтэй байна. Амласан тусламж хараахан хүмүүст хүрээгүй байна. Тус улсын төр засаг байгалийн гамшигт хүчин мөхөсдлөө. Ядарч, зүдэрсэн иргэд цогцсыг автомашинаар зөөвөрлөх боломжтой замыг хааж, аймшигт эсэргүүцлийн ажил зохион байгуулж байна. Гэгээ тасрахад байдал улам дордож байна. Нурж, эвдэрсэн шоронгоос гэмт хэрэгтнүүд зугтаж, бусдын гай зовлонг далимдуулан дургиж байна. Хулгай дээрэм газар авчээ. Энд тэнд буун дуу гарч байна. АНУ-ын тэнгисийн явган цэрэг эмх замбараагүй байдлыг таслан зогсоохын тулд Гаити арлын зүг яарч байгаа ч, одоохондоо аврагчид ч ялгаагүй арал дээр очиход саадтай байна. Нуранги дор амьд байгаа хүмүүсийн шаналсан дуу шөнө энд тэнд сонсдож байна. Нуранги дор амьд байгаа хүмүүсийг хамгийн мэдрэмжтэй электрон төхөөргөөс илүү үнэрлэж, төрөлх совингоор илрүүлдэг тусгай сургуулилттай нохой энэ тохиолдолд онцгой их хувь нэмэр оруулж байна. Тус бүгд найрамдах улсад Оросын Онц байдлын яамны нисэх онгоц ирсэн байна. Нисэх онгоцонд хэдхэн цагт шархадаж, гэмтсэн хүмүүст дээд зэргийн мэргэжлийн түвшинд тусламж үзүүлэх нүүдлийн эмнэлэг байна. Мөн тусгай сургуулилттай нохой сургагч, аврагчид, осол-аврах тоног төхөөрөмж, дээд зэргээр нэвтрэх чадалтай машин зэргийг тэнд хүргэжээ. АНУ, Канад, Хятад, Франц, Испани болон бусад орны үүнтэй төстэй олон арван нисэх онгоц тус аралд ирсэн байна. Гаитийн нисэх буудал сүйдсэн, цахилгаан тасарсан тул зөвхөн өдрийн цагт нисч, буух ганц зурваст нисэх онгоц газардах боломжтой байна. Байгалийн гамшигт зам, тэнгисийн гол боомт сүйрчээ. Гамшгийн төв Порт-о-Пренст бүтэн ганц ч барилга үлдээгүй байна. Орос улс багтдаг “их хорийн” орнууд 1-р сарын 12-нд болсон хөнөөлт газар хөдлөлтийн дараа Гаитийн хүн амд нэн даруй эдийн засаг болон материалын тусламж үзүүлэхэд бэлэн болохоо мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ ойрын үед АНУ, Францын санаачилгаар НҮБ-ын ивээлд болох бага хурлаар гамшигт өртсөн бүгд найрамдах улсад тодорхой тусламж үзүүлж, сэргээн босгох ажил явуулах асуудлыг хэлэлцэнэ.