“Дакар” уралдаанд манлайлж буй Владимир Чагины тэргүүлсэн Оросын “КАМАЗ” багийг өрсөлдөгчид нь гүйцэх аргагүй боллоо. Багийн хэвлэлийн атташе энэ тухай баасан гаригт уламжлав. Сан-Хуанаас Сан Рафаэлийн маршрут хамгийн урт буюу 796 км байсан тухай гэр хэллээ. “КАМАЗ” машинаар уралдаж байгаа Владимир Чагины багийнхан 470 км тусгай талбайг дахин ес дэх удаа хамгийн түрүүнд туулсан байна. Түүний багийн анд Фирдаус Кабиров Чагинаас 1 минут 20 секундын хоцорч, хоёрдугаарт оржээ. Чагин уралдаанд нийт дүнгээр манлайлж байна. Кабиров нэг цаг 13 минутаар хоцорч байна. Уралдааны энэ шатанд гуравдугаар байрт орсон, “Жинафе” маркийн машинтай, нидерландын тамирчин Марсель ван Влит тэргүүн байрт орсон тамирчнаас 9 цагаар хоцорч байна. “Дакар-2010” уралдааны маршрут Аргентин-Чилийн нутгаар үргэлжилж байна. Уралдааны маршрут 9 мянга орчим км бөгөөд үүний талаас илүү хувь нь тооцох хурдны тусгай талбай юм. Уралдаанд мотоцикл, дөрвөн дугуйт, хөнгөн автомашин, ачааны тэрэг зэрэг тээврийн янз бүрийн хэрэгслээр дэлхийн 600 орчим тамирчин оролцож байна.