Оросын сансрын нисэгчид задгай сансарт ажлаа дуусгаад, Олон улсын сансрын стацанд буцаж ирлээ. Москва орчмын нислэгийг удирдах төв энэ тухай уламжлав. Сансрын нисэгч Олег Котов, Максим Сураев нар олон улсын сансрын станцын модулийн хооронд харилцаа холбооны кабель шугам татаж, гарах хаалганы хэсэгт нэмэлт бариул зоож, “Курс” радиотехникийн системийн антенн суурилуулжээ. Үүнээс гадна тэд сансарт 30 орчим сар байсан биологийн чингэлэгтэй тавцанг залгах хэсэгт задалсан байна. Нислэгийг удирдах төвийн үнэлснээр Котов, Сураев нар даалгавраа “онц дүнтэй” биелүүлжээ.