Нэгдүгээр сарын 12-нд хөнөөлт газар хөдлөлтөд өртсөн Гаитийн оршин суугчид нуранги дороос хүмүүсийг аврах ажил, хүмүүст тусламж үзүүлэх ажлыг өнөө хир уялдуулж чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм. Улаан загалмай нийгэмлэгийн дүгнэснээр 50 мянган хүн амь үрэгдэж, гурван сая хүн хохирсон байж болзошгүй байна. Наад зах нь 30 орон тусламж үзүүлж байна. Эмх замбараагүй байдал үүсэгхгүйн тулд АНУ тус улсад тэнгисийн явган цэргээ илгээж байна. Порт-о-Пренс хотын нисэх буудал ачаалалтай байгаа тул Орос улсн Онц байдлын яамны аврагчид суугаа гурван нисэх онгоц хөрш Доминиканы бүгд найрамдах улсын нийслэл Санто-Домингод газарджээ. Нэг нисэх онгоц хэдэн цагийн өмнө Гаитийн нийслэлд ирсэн байна. Тусламж шаардлагатай хүмүүст дээд зэргийн мэргэжлийн эмнэлгийн тусламжийг хэдхэн цагт үзүүлэх нүүдлийн эмнэлэг юм.