Латин Америкт болж байгаа “Дакар-2010” олон улсын уралдаанд оросын “Камаз” багийнхан дараалан түрүүлж байна. Фирдаус Кабировын баг уралдааны 11 дэх шатанд түрүүлжээ. Түүний багийн тамирчин Владимир Чагин хоёрдугаар байранд орсон байна. Нийт дүнгээр Чагин тэргүүлж, Кабиров удаалж байна. Шийдвэрлэх гурван үе шатын дараа уралдаан өндөрлөнө. Тамирчид 1-р сарын 17-нд Аргентины нийслэл Буэнос-Айрест барианд орно.