Орос улс өнөөдөр Берлин хотод нээгдэж байгаа Европт томоохонд орох хөдөө аж ахуйн форум буюу “Ногоон долоо хоног-2010” хөдөө аж ахуйн 75 дахь олон улсын үзэсгэлэнд ихээхэн ач холбогдол өгч байна. Оросын төлөөлөгчдийг Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Виктор Зубков тэргүүлж байна. Түүнийг Хөдөө аж ахуйн сайд Елена Скрынник, оросын бүс нутгийн тэргүүн нар, оросын хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжийн удирдлагууд дагалдаж байна. Орос улс энэ үзэсгэлэнд 16 жилийн турш байнга оролцож байна. Энэ үзэсгэлэн олон улсын хүнсний зах зээлийг оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангах, хөдөө аж ахуйн салбарт оросын боловсруулсан төсөл хэрэгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломж олгож байна. Орос улс “Ногоон долоо хоног” үзэсгэлэнд оролцсоноор сүүлийн гурван жилд эдийн засгийн ерөнхий үр ашиг 1,7 тэрбум доллароос давсан юм. Энэ том үзэсгэлэнд орос улсын хөдөө аж ахуйн тэргүүлэх 120 компани, аж ахуйн нэгж нийт 4 тэрбум гаруй еврогийн өртөгтэй 140 гаруй төсөл танилцуулж байна. Оросын байгууллага аж ахуйн нэгж үзэсгэлэнгийн 6 мянган ам метр талбай бүхий танхимд байрлаж байна.