Ангараг гаригт зохиомол нислэг үйлдэх “Марс-500” туршилтад оролцох багийн бүрэлдэхүүнд Хятадын иргэн багтана. Туршилт болж байгаа Оросын шинжлэх ухаан академийн Анагаах ухаан-биологийн асуудал эрхэлсэн хүрээлэнд энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдэв. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов дэлгэрэнгүйг хүргэнэ. Зургаан хүнээс бүрдэх олон улсын багийн нэг орон тоонд өрсөлдөх хэд хэдэн нэр дэвшигч ойрын үед Хятадаас Оросын шинжлэх ухаан академийн Анагаах ухаан биологийн асуудал эрхэлсэн хүрээлэнд ирнэ. Эдгээр сайн дурынхнаас оросын хүрээлэнгийн мэргэжилтнүүд зохимол нислэгт оролцоход тохирох нэг хүнийг шалгаруулна. Хятадын анхны “ангараг гаригийн нисэгчид” “Марс-500” хөтөлбөрийн бүрэн дамжаа дүүргэсэн орлох сансрын нисэгчтэй байна. Ангараг гаригийн хөлгийн макетад хятадын тал зөвхөн сансрын нисэгчдээ илгээгээд зогсохгүй. Хятадын түншүүд ангараг гаригийн сансрын нисэгч хэрэгжүүлэх ёстой эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөр бэлтгэжээ. 520 хоног үргэлжлэх туршилтын өмнөхөн буюу 3-р сард багийн эцсийн бүрэлдэхүүнийг зарлана. Одоогоор Орос, Франц, Швейцари, Хятад дөрвөн орны төлөөлөгч ангараг гаригийн хөлгийн макетад оршин амьдрах нь тодорхой байна. “Марс-500” 105 хоногийн туршилтын шатанд ангараг гаригийн хөлгийн макетыг өнгөрсөн жил Оросын шинжлэх ухаан академийн Анагаах ухаан-биологийн асуудал эрхэлсэн хүрээлэнд туршсан юм. Тэр үед Орос, Франц, Герман зэрэг улсын сайн дурын 6 хүн газар дээрх туршилтад оролцсон билээ. Энэ удаагийн судалгаагаар Ангараг гаригт ирээдүйд сансрын аялал хийх практик олон асуудлыг шийдэнэ гэж шинжээчид үзэж байна. Эрдэмтэд ямар учраас ийнхүү Ангараг гаригийг сонирхож байна вэ? Улаан нүдэн гаригийг хүний оролцоогүй судлах боломжтой юу? Зайлшгүй жолоодлогот нислэг үйлдэх ёстой юу? Анагаах ухаан биологийн асуудал эрхэлсэн Хүрээлэнгийн орлогч захирал, анагаах ухааны доктор Олег Орлов энэ тухай ийнхүү ярьж байна. Ангараг гаригийг судлах хэрэгтэй. Бид Ангараг гаригийг судалснаар манай гаригийн өнгөрсөн, ирээдүйг судалж байгаа хэрэг юм. Ангараг гаригийг судалснаар бид энэ гаригийг эзэмшиж, суурьших боломжийг судална. Ангараг гариг хүн очиход арай дөхөмтэй Нарны системийн цорын ганц гариг билээ. Ангараг гаригийн судалснаар манай дэлхийгээс гадна амьдрал хайх цорын ганц боломж байж болох юм. Хүн Ангараг гаригт нисэх шаардлагатай юу? энэ гаригийн янз бүрийн аппарат, хиймэл дагуул зэргээр судлах боломжтой юу? Аппаратаар их зүйл судлах боломжтой ч, хүний оролцоогүй үүнийг хийх аргагүй. Асар их хэмжээний мэдээллэл боловсруулах чадалтай тул одоохондоо, мөн ирээдүйд хүн энэ тухайд онцгой байна. Мэдээлэл хомсдож, илүүдсэн тохиолдолд хүн цорын ганц зөв шийдвэр гаргана. Ангараг гаригийн гадаргууд буугаад тодорхой нөхцөлд зохицох судалгааны хөтөлбөртэй аппарат бүтээж болохгүй. Үүнийг хүн хийх чадалтай тул Ангараг гаригт жолоодлогот нислэг үйлдэхээр чанд бэлтгэж байна гэж Анагаах ухааны доктор Олег Орлов тэмдэглэв. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тэмдэглэлийг хүргэлээ.