Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко оросын нефтийг нийлүүлэх нөхцлийн талаар “белорусын талын байр суурийг” дурдсан захидалыг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевт бичжээ. Лукашенкогийн захидлыг хэвлээгүй ч, Белорусын ерөнхийлөгчийн вэб хуудаст энэ тухай мэдээлэв. Хоёр орны ерөнхийлөгч 2009 оны 12-р сарын эхэнд нефть хөнгөлөлттэй нийлүүлэхээр тохиролцсоноо Орос улс биелүүлэхгүй байна гэж Минск үзэж байна. Белоруст нефть нийлүүлэх гэрээний үйлчлэх хугацаа 2009 оны эцэст дууссан ч, талууд шинэ гэрээний нөхцлийн талаар хараахан тохиролцоогүй байна. Үүний улмаас 2010 онд үзэглээгүй хэлэлцээрийн дагуу Белоруст нефть нийлүүлж байна. Жил тутам 20 сая гаруй тонн нефть дотоод хэрэгцээнд авдаг Белорус оросын экспортын татварын ердөө гуравны нэгийг төлдөг өмнөх хөнгөлөлтөө эдлэхийг хүсч байна. Орос улс Белорусын дотоод хэрэгцээнд 6 сая орчим тонн нефтийг татваргүй нийлүүлж, үлдсэн 14,5 саян тонн нефтийг белорусын нефть боловсруулах үйлдвэрт боловсруулж, экспортлохдоо 100 хувь татвар төлөхийг шаардаж байгаа юм.