Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт өнөөдөр Вьетнамын Дананге хотод эхэллээ. Уулзалтын хүрээнд улс төр болон аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Холбооны Олон нийтийн зөвлөл боллон АСЕАН-ы Зохицуулах хорооны хурал болно. Вьетнамд АСЕАН-ыг албан ёсоор даргалах эрх олгосон энэ зөвлөлгөөнд бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд чиглэсэн эвслийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулна. “АСЕАН-ны нийгэмлэг: үзэгдлээс үйлдэлд” уриан дор энэ оны эцэст Ханой хотод болох АСЕАН-ын засгийн газар болон төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх асуудлыг сайд нар хэлэлцэнэ. АСЕАН Бруней, Вьетнам, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянма, Сингапур, Таиланд, Филиппин зэрэг Зүүн Өмнөд Азийн 10 орныг нэгтгэдэг.