Орос улсаас Белорусын нутгаар дамжуулан Калининград муж, Балтын орнуудад цахилгаан эрчим хүч тээвэрлэх ээлжит яриа хэлэлцээ өнөөдөр Москва хотод болно. Орос улсын нийслэлд белорусын төлөөлөгчид ирж байна. “Белэнерго” болон “Интер РАО ЕЭС” компани энэ жил Оросоос цахилгаан эрчим хүчийг Белорусын нутгаар дамжуулан Балтын орнуудад тээвэрлэх нөхцлийг 12-р сард тохиролцсон юм. Минск хотод энэ долоо хоногийн эхэнд болсон яриа хэлэлцээний үеэр талууд цахилгаан эрчим хүч тээвэрлэх нөхцлийг эцэслэн тохирчээ. “Белэнерго” компани цахилгаан эрчим хүч дамжуулах үнийг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь урьд гарын үсэг зурсан урт хугацааны хэлэлцээрт нийцэхгүй байна гэж “Интер РАО ЕЭС” компани үзэж байна. Одоо цахилгаан эрчим хүчийг энгийн горимоор Белорусын нутгаар тээвэрлэж байна.