Ерөнхий сайд В.Путин 2010 оны засгийн газрын үндсэн зорилтыг тодорхойллоо. "Юуны түрүүнд тэтгэврийн хэмжээг ямар нэг саадгүй нэмэх хэрэгтэй" гэж Засгийн газрын тэргүүлэгчдийн шинэ оны анхны хуралдаанд тэрээр ийнхүү мэдэгдэв. Амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй орлоготой өндөр настай бүх хүнд бүс нутгийн нэмэлт төлбөр олгохыг" тэр шаардлаа. Эхийн капиталыг /хүүхэд мэндэлэхэд төсвөөс олгодог мөнгө/ 1-р сарын 1-ээс орон сууцны нөхцлөө сайжруулах, барьцаат зээл, хүүхдийн сургалтын төлбөр зэргийг төлөх, тэтгэврийн хуримтлал үүсгэх зэрэгт зарцуулж болохыг тэрээр сануулав. Эхийн капиталын хэмжээ 2010 онд 343 мянган рубль буюу 12 мянга орчим доллар байна. Дайны ахмад дайчид, цэргийн албан хаагчдыг орон сууцаар хангах, орон сууцыг хүртээмжтэй болгох өөр нэг чухал зорилт байна. В.Путин ажлын байр бий болгох, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээ авахыг засгийн газарт үүрэг болгов.