Оросын “КАМАЗ-мастер” багийнхан олон улсын “Дакар” уралдааны 10 дахь шатанд түрүүллээ. Уралдааны энэ шатанд тамирчид Атакамын элсэн цөл, амархан төөрч болох хэт тахиралдсан замаар уралдсан гэж багийн хэвлэлийн төлөөлөгч хэлэв. Бэрхшээл, саадыг үл харгалзан “Дакар” уралдааны таван удаагийн аварга Владимир Чагин уралдааны тусгай хэсэгт хамгийн түрүүнд орж иржээ. Тэрээр нийт дүнгээр нэгдүгээр байрт, Фирдаус Кабировын оросын баг хоёрдугаар байрт явж байна. Тавин орны тамирчид Чилийн нутагт тойрог замаар уралдаж, Аргентины хилд дөхөж байна. Уралдааны эцсийн шийдвэрлэх дөрвөн шатанд тамирчид гэнэтийн таагүй олон бэлэг хүртэж магадгүй байна. Авто хөсгийн хамгийн нэр хүндтэй уралдаанд тамирчид 9 мянган км замд уралдаж, 1-р сарын 17-нд Буэнос-Айрест барианд орно.