Орос улсын Улсын Дум өнөөдөр хаврын чуулганаа нээж, 2010 оны анхны бүгд хурлаа хийнэ. Парламентын доод танхим 550 гаруй хуулийн төсөл батлахаас 50 нь тэргүүн зэргийн чухал хэмээн Улсын Думын дарга Борис Грызлов сэтгүүлчдэд уламжлав. Парламентын хаврын чуулганы гол зорилт Орос улсын ерөнхийлөгчийн Холбооны хуралд танилцуулсан илгээлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх явдал байна. Тиймээс депутатууд өнөөдөр эхний хэлэлцүүлгээр нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагыг дэмжих тухай төрийн тэргүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнээс гадна өнчин хүүхдийг хил гаргахад тавих хяналтыг чангалах засгийн газрын хуулийн төсөл, дүрэмт хувцас хууль бусаар ашигласан, төрийн бэлэг тэмдэг ашиглахад тавих хяналтыг чангалах асуудлаар засгийн газрын оруулсан өөрчлөлтийг өнөөдөр эхний хэлэлцүүлгээр хэлэлцэхээр төлөвлөж байна.