Орос улсын европын хэсгийн зүүн зүгт орших Пермь хотод өнөөдөр 1-р сарын 13-нд “Доголон морь” клубт гарсан түймэрт амь үрэгдсэн хүмүүсийг дурсан санаж байна. Түймэрт үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн, ойр дотны хүмүүс эмгэнэлт үйл явдал болсон газар цуглаж байна. Эмгэнэлт үйл явдлын уршиг арилаагүй байна. Эмч нар хүч чармайлт тавьж байгаа ч, түймрээс амьд гарсан хүмүүс амьсгал хураасаар байна. Хамгийн сүүлд түймэрт өртсөн 155 дахь хүн 1-р сарын 5-нд Москва хотод нас нөгчлөө. Эмнэлэгт түймэрт өртсөн 50 орчим хүн байгаагаас олонхийн биеийн байдал хүнд, нэн хүнд байна. “Доголон морь” клубт өнгөрсөн оны 12-р сарын 5-нд түймэр гарсан юм. Битүү байгууламжид салют буудлагын хэрэгслийг болгоомжгүй ашигласнаас түймэр гарсан гэсэн үндсэн хувилбар байна. Энэ эмгэнэлт үйл явдлын талаар олон нийт их шуугиж, оросын төр засаг хатуу хариу арга хэмжээ авсан юм.