Гаити арлын эрэгт өчигдөр газар хөдлөлтийн үеэр хохирсон хүмүүсийг хайсаар байна. Арлын суурин тэр дундаа нийслэл Порт-о-Пренс хот рихтерийн шаталбараар 7 болон 5,9 баллын хүчтэй газар доорх хүчтэй донслолтод өртжээ. Гаитийн телефон утасны холбоо эвдэрч, хэд хэдэн дүүрэгт цахилгаан эрчим хүч тасарсан байна. Олон байшин барилга тэр дундаа Порт-о-Пренс дахь ерөнхийлөгчийн ордон, үндэсний парламентын барилга эвдэрч, нуржээ. Эмч, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнуудын үзэж байгаагаар хэдэн зуун хүн амь насаа алдаж, нурангинд хэдэн мянган хүн дарагдсан байж магадгүй байна. Гаити дахь НҮБ-ын төлөөлөгчийн газрын төв байрнаас холгүйхэн газар хөдлөлтийн төв байна. Сүүлийн үеийн мэдээгээр тус байгууллагын олон ажилтан сураггүй байна.