Амсердам хотод дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврей охин Анна Франкийн гэр бүлийг нацистуудаас нууж, түүний өдрийн тэмдэглэлийг хадгалахад тусалсан эмэгтэй нас нөгчив. Мип Гипс 100 насалжээ. Охин, ар гэрийнхнийг нь баривчилсны дараа Мип Гипс өдрийн тэмдэглэлийг олж, хадгалжээ. Энэ гэр бүлээс амьд үлдсэн цорын ганц гишүүн Анна охины эцэг Отто хорих ангиаас ирэх хүртэл тэрээр гар бичмэлийг уншилгүй хадгалж байсан аж. Фашизмын зэрлэг авирын талаар сэтгэл эмтлэм баримт, олонд ил болсон мэдээллийн нэг Анна Франкийн өдрийн тэмдэглэлийг ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн объектын жагсаалтад оруулсан юм. Үүнийг анх 1947 онд хэвлэснээс хойш дэлхийн хэмжээнд 60 гаруй хэлээр орчуулан 25 сая хувийг худалдсан юм.