Орос улс өнөөдрөөс эхлэн хорт бодис илрүүлсэн тул гадаадын хэд хэдэн байгууллагаас мах оруулахыг хориглосон байна. Бельгийн гахайн махнаас окситетрациклин илрүүлсэн тухай Оросын хүнс хөдөө аж ахуйн хяналтын газар уламжлав. Мөн энэ шалтгаанаар германаас гахайн мах оруулахыг хориглож байна. Белорусаас мах, сүүн бүтээгдэхүүн импортоор авахад тавих хяналтыг мөн чангалжээ. Кадмия гэгч бодис илрүүлсэн тул 1-р сарын 1-ээс Австралиас хонины мах нийлүүлэхийг хориглосон тухай тус газраас мөн мэдээлсэн юм. Үүнээс гадна сальмонелл гэгч бодис илрүүлсэн тул Аргентинаас тахианы махан бүтээгдэхүүн, Бразилаас гахайн мах оруулахыг хязгаарлажээ.