Орос улсад 2020 он хүртэл тэтгэврт суух насыг нэмэхгүй. Парламентын доод танхим болох Улсын Думын дарга Борис Грызлов энэ тухай мэдэгдэв. Сангийн сайд тэтгэврийн насыг нэмэхийг урьд санал болгож байсан юм. Нөхцөл байдлыг үнэлэхэд Сангийн сайд бид хоёр санал зөрөлдөх бололтой гэж Борис Грызлов хэллээ. Орос улсад дундаж наслалт уртсахад тэтгэврийн насыг нэмэх нь зохистой гэж тэр үзэж байна.