Одоогоор Европын Холбоог даргалж байгаа Испанийн Гадаад хэргийн сайд Москвад хүрэлцэн ирж байгаа нь энэ байгууллага Орос улстай шинээр стратегийн түвшинд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг гэрчилж байна. Испанийн Гадаад хэргийн сайд Мигель Анхель Моратинос өнөөдөр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа энэ тухай мэдэгдэв. Москва, Мадридын харилцаа хоёр талын харилцааны хүрээнээс хальж, европ болон дэлхийн бодлогын салшгүй хүчин зүйл болсныг тэр өөрийн зүгээс тэмдэглэв. Сайд нар Испанийн ерөнхий сайд Хосе Луиса Родригес Сапатерогийн айлчлалын бэлтгэл, Орос-Европын Холбооны дээд хэмжээний уулзалт, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлыг хэлэлцэж байна.