Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага /ХАБГБ/ НҮБ, тус байгууллагын бүс нутгийн түншүүдтэй энх тайван, аюулгүй байдал тогтоох асуудлаар идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. Хамтын ауюлгүй байдлын тухай гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа Нью-Йорк нисэхийн өмнө энэ тухай мэдэгдэв. Тэрээр 1-р сарын 13-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлтийн хуралд оролцож, НАТО, Европ дахь Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг бүс нутаг болон дэд бүс нутгийн байгууллагатай хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ. Аюулгүйн Зөвлөлийн терроризмтай тэмцэх хороо, Мансууруулах бодис болон гэмт хэргийн асуудал эрхэлсэн удирдах газар, энх тайвныг дэмжих асуудал эрхэлсэн ажиллагаа болон улс төрийн асуудал эрхэлсэн НҮБ-ын газрууд зэрэг НҮБ-ын янз бүрийн байгууллагатай ХАБГБ практик хамтын ажиллагаагаа зохицуулахаар эрмэлзэж байгаа нь зүйн хэрэг юм. Шинэ аюул занал, сорилыг эсрэг тэмцэхэд зөвхөн хамтын хүчээр амжилтанд хүрэхийг өнөөдөр бүгд хүлээн зөвшөөрч байна. Орос, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Армен, Узбекистан зэрэг улсыг нэгтгэдэг ХАБГБ нь цэргийн төдийгүй улс төрийн хамтын ажиллагааны механизм юм. Үүний зэрэгцээ “долоо” үйл ажиллагааны хүрээг тэлж, интеграцчилалаа улам нэмэгдүүлэх бодолтой байгаа нь олон улсын нэр хүндийг нь дээшлүүлж байна гэдэгт улс төр судлаач Дмитрий Евстафьев итгэлтэй байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн үйл ажиллагаанд ХАБГБ-ын төлөөлөгчид оролцож байгаа нь хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын шинэ статус, мөн дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагууд жинхэнээсээ ажиллаж байгаа улс төрийн байгууллагтай харилцаж буйг ойлгож эхэлснийг илтгэж байна. ХАБГБ сүүлийн жил хагасын хугацаанд дипломат харилцаагаа өргөжүүлснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ байгууллага гишүүн орны эсрэг террорист ажиллагаа, мөн халдан түрэмгийллийг таслан зогсоох, энх тайвныг дэмжих цэргийн ажиллагааг хэрэгжүүлэх чадалтай бодит хүчин болжээ. Энэ зорилгоор өнгөрсөн оны 10-р сард ХАБГБ-ын хүрээнд хамтарсан анхны цэргийн сургуулилтаа хийсэн Шуурхай хариулах хамтын хүчнийг байгуулсан билээ. Афганистанаас нүүрлэж байгаа мансууруулах бодис, хэт даврах үзэл, терроризмын эсрэг тэмцэх үйл ажиллагааг зохицуулах нь ХАБГБ-ын тэргүүн зорилт болохыг харгалзан Орос улс ийм хүчин байгуулахыг санаачилсан юм.
ХАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгтээ энэ салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалсан юм. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун болон НАТО, Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын удирдлагатай уулзахдаа энэ тухай хэлэлцэнэ.