0Орос улсад хуучин машины оронд 60 шинэ загварын машин санал болгоно. Засгийн газрын хөнгөлөлттэй тусгай хөтөлбөрийн хүрээнд үүнийг хэрэгжүүлнэ. Орос улсын нутаг дэвсгэрт одоо үйлдвэрлэж байгаа гадаад, дотоодын загварын машиныг шинээр солих боломжтой. Худалдаа, аж үйлдвэрийн сайд Виктор Христенко энэ тухай мэдэгдэв. Хөтөлбөрийн хүрээнд 10 болон түүнээс дээш жилийн өмнө үйлдвэрлэсэн хөнгөн автомашин эзэмшигчид шинэ машин авахад 50 мянган рубль буюу одоогийн ханшаар 1700 орчим долларын гэрчилгээ олгоно. Эзэмшигч хуучин автомашиныг нэгээс илүү жил өмчилсөн байх ёстой. Энэ хөтөлбөрийн хүрээнд хуучин машиныг устгах анхны цэгийг 3-р сард нээхээр төлөвлөж байна.