“КАМАЗ-Мастер” оросын баг “Дакар-2010” уралдаанд итгэлтэй түрүүлж байна. Чилийн Атакам цөлд болж байгаа уралдааны 9 дэх шатанд Фирдаус Кабировын баг түрүүлжээ. Нийт дүнгээр “Дакар” уралданы таван удаагийн аварга оросын тамирчин Владимир Чагин тэргүүлж байна. Харин Кабиров хоёрдугаар байрт байна. Ильгизара Мардеевын оросын өөр нэг баг зургаадугаар байрт оржээ. Хөнгөн автомашины ангиллын уралдааны төгсгөлийн шатанд “Вольксваген” автомашинаар уралдаж байгаа Катарын тамирчин Насер Аль Аттия түрүүлсэн байна. Энэ ангилалд халаагүй манлайлагч Стефан Петрансель “БМВ” машинтай элсэнд сууж, зургаадугаар байрт оржээ. Мотоциклийн ангиллын уралдааны ес дэх шатанд “Дакар” уралдаанд түрүүлсэн испанийн тамирчин Марк Кома хамгийн түрүүнд барианд оржээ. Автомашины 14 шаттай уралдаанд тамирчид 9 мянга гаруй км зам туулж, 1-р сарын 17-нд Буэнос-Айрест барианд орно.