Орос улсын цэргийн алдар цуут хотын жагсаалт өргөжиж байна. Энэ жагсаалтад Архангельск, Козельск, Псков хот багтаж байна. Хүндэт цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр Москва хотод 1-р сарын 12-нд болно. Ерөнхийлөгч Д.Медведев гурван хотын удирдлагад холбогдох жуух бичиг гардуулна. Эх орны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэл, олон нийтийн баатарлаг үйлс, тогтвортой байдал, эр зоригийн төлөө “Цэргийн алдар цуут хот” хүндэт цол олгодог. Архангельск хот 4 зуун гаруй түүхэнд Оросын хойд нутагт цэргийн хамгаалалт болж байв. Москва хотоос баруун өмнөд зүгт оршин Козельск хот 1238 онд бараг хоёр сарын турш татар-монголын цэргийн бүслэлтийг тэссэн юм. Халдашгүй хотын хананы урд дайсны олон цэрэг амь үрэгдсэн. Орос улсын баруун хойд зүгт орших Псков хот эх орны дайны жилүүдэд нацист германы бүслэлтийг тэссэн юм. Хотын оршин суугчид 1941 оны 7-р сараас 1944 оны 7-р сар хүтэл 3 жилийн турш партизаны отряд байгуулан байшин, гудамж бүрийг хамгаалж, хотынхоо төлөө тэмцэж байсан юм. Псков хотын барилгын 90 гаруй хувь нь эвдэрч сүйрсэн. Одоогийн байдлаар оросын 22 хотод хүндэт цол олгожээ.