0Орос улстай стратегийн давшивтын зэвсгийг хорогдуулах тухай шинэ гэрээний талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа хэмээн АНУ баталж байна. Москва, Вашингтон урьдын адил бүх тал хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулах сонирхолтой байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Роберт Гиббс сэтгүүлчдэд мэдэгдэв. Талууд 8 удаа хэлэлцээ хийж, одоо “төгсгөлийн шатны яриа хэлэлцээ” хийж байгаа тухай Орос улсын Гадаад хэргийн яам даваа гаригт уламжлав. Өнгөрсөн 12-р сарын 5-нд үйлчлэх хугацаа нь дууссан 1991 онд байгуулсан гэрээний оронд шинэ гэрээ байгуулна.