Орос, америкийн шувууны мах нийлүүлэх хэлэлцээр Москвад 1-р сарын 17-нд болж магадгүй. Энэ тухай «Интерфакс» агентлагт, Оросын улсын хяналтын газрын дарга Геннадий Онищенко мэдэгдлээ. Америкийн бүтээгдхүүнийг оросын зах зээл дээр гаргахдаа ОХУ-ын эрүүл ахуйн хэм хэмжээг америкын талаар баримтлуулахыг асуудлыг авч хэлэлцэнэ гэж тэр хэлжээ. 1-р сарын 1-нээс эхлэн хлороор ариутгасан шувууны махыг Орос улсад оруулахыг хориглосон бөгөөд энэ нь америкийн бүх бүтээгдхүүний нийлүүлэлтэд саад болсон билээ. Махыг хлороор ариутгах нь хүний эрүүл мэндэд хортой бөгөөд ЕХ-д бүрмөсөн хориглосон гэж Онищенко тэмдэглэлээ. «Махыг яаж боловсруулах ёстой гэж оросын хууль тогтоомжинд заасан байна тэгж л боловсруулаач ээ! Орос улс валютаа төлж байгаа учир бүтээгдхүүн өөрийнх нь шаардлагад нийцсэн байхыг шаардах эрхтэй» гэж Онищенко хэллээ.