Парламентын доод танхим, Оросын улсын Думын хаврын чуулган эхэллээ. Шинэ жилийн болон Зул сарын баяруудын амралтын дараа депутатууд улс төрийн шинэ улиралаа эхэллээ. Парламентын депутатууд эхний ээлжинд чухам ямар асуудлыг шийдвэрлэх ёстой вэ? Манай парламентын тоймч Лада Коротун бичихдээ.
Оросын хууль тогтоогчдыг халуухан ажил хүлээж байна. Энэ удаагийн парламентын хувьд 5 дах нь болж байгаа хаврын чуулганы явцад 550-н хуулийн төсөл хэлэлцэнэ, үүнээс 50-нь тэргүүлэх чиглэлтэй ийм учраас хамгийн ойрын хугацаанд хэлэлцэж шийдэх ёстой гэсэн үг. Өнгөрсөн онд эхэлсэн, ерөнхийлөгчийн Улсын хуралд оруулсан илгээлтийг амьдралд хэрэгжүүлэх ажлыг депутатууд үргэлжлүүлэн хэлэлцэх хэрэгтэй болж байна гэж хаврын чуулганы нээлтийн өмнө доод танхимын дарга Борис Грызлов мэдэгдлээ. Улсын Дум 2010 онд, ерөнхийлөгчийн парламентад оруулсан илгээлтийг хэрэгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ илгээлт дээр өнгөрсөн оноос ажиллаж эхэлсэн бөгөөд хавар энэ санал санаачлагыг хэлэлцсний дараа хүчин төгөлдөр болно гэж Улсын Думын дарга хэллээ. Улсын Думын эхний долоо хоногт хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд Стасбургийн шүүхийг өөрчлөх тухай хүний эрхийг хамгаалах Европын конвенцийн 14 протоколийг батлах ажил орж байна. Борис Грызловын хэлснээр Улсын Дум энэ асуудлыг 1-р сарын эхний хуралдаанаар хэлэлцэх ёстой. Энэ баримт бичгийг 2006 онд хэлэлцэх явцад Улсын Дум батлахаас тагалзсан билээ. Үүнээс хойш баримт бичигт нааштай өөрчлөлт гарсан юм гэж Думын дарга хэллээ. Орос улсыг хамарсан хэргийг, хүний эрхийн европын шүүхэд хэлэлцэхдээ, шүүх хурлыг оросын шүүхчдээр даргалуулахгүй гэсэн заалтанд Москва дургүйцсэн билээ. Думын даргын хэлснээр энэ асуудлыг нааштай шийдсэн байна. 1-р сарн 15-нд болох бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэх байх гэж хууль тогтоох хороонд мэдэгдсэн байна. Түлш эрчим хүчний хүрээн дэх хуулийг боловсронгүй болгох ажил чухал чиглэлд ороод байна. Энэ хуулийн төслийн томоохон хэсэгт цахилгаан эрчим хүчний тухай хуулийг боловсронгуй болгох ажил орж байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ Саяано-Шушенийн УЦС-д болсон осолыг мөрдөн байцаасан парламентын комиссийн ажлын үр дүнг тодруулна гэж Борис Грызлов тодрууллаа. Түүний хэлснээр одоо боловсруулж байгаа техникийн дотоод дүрэм болон салбарын хуулинд оруулах өөрчлөлт иймэрхүү объектод аюулгүй байдлыг хангах асуудлыг үндсээр нь өөрчлөнө. Доод танхимын 2010 оны хаврын чуулганы ажил нь мэдээж намрын чуулганы шууд үргэлжлэл болно. Чуулганы ажлын нилээд хэсэг нь хямралын эсрэг арга хэмжээнд зориулагдана гэж Борис Грызлов хэлээд Шинэ он бүхэлдээ нилээд түвэгтэй болно. Эдийн засаг дах хямралын илрэл мэдрэгдсээр байх болно. Хямрал бол даван туулж болохгүй тийм аюул биш гэж би болон миний зорилго нэгт нөхөдүүд узэж байна. Үндсний үзэл мандтугай!, Хувьсгал хийцгээе!, гэсэн уриа болон их зан энд тус болохгүй. Хүчээ нэгтгэж, харилцан бие биенээ болон манай сонгогчдоо хүндэтгэж, улс орноо хөгжүүлэх үндсэн асуудлаар хэлэлцэн тохирч байж бид амжилтанд хүрч чадна гэж тэр хэллээ. 2010 онд зөвхөн Орос улсад ч биш дэлхий дахинд ач холбогдолтой, дэлхийн 2-р дайны ялалтын 65-н жилийн ой болно гэдгийг Б.Грызлов санууллаа. Энэ ойд зориулаж хийж байгаа ажлууд дотроос дайны ахмад дайчдад туслах тусламжийн ажил тэр тусмаа орон байраар хангах ажил зэрэгт онцгой анхаарал хандуулна гэж Улсын Думын дарга хэллээ. Сүлд дуугаа сонсож, Думын дарга Б.Грызловын илтгэлийг сонсох албан ёсны нээлт 1-р сарын 13-нд болно. Өнөөдөр парлпментын ихэнх болсон «Нэгдсэн Орос улс» намын тэргүүлэгчид болон ОХУ КН, ОЛАН, «Шудрага Орос улс» нам зэрэг сөрөг хүчний намуудын удирдагчдын хамтарсан хуралдаан болно. Нэг үгээр хэлбэл ард тумний элчүүд маш шамдан ажиллахгүй бол 5 дах удаагийн парламентын ажил дундаа орсон байна. Энэ удаагийн парламентын ажлын улирал нь 8- удаагийн ажлын 5 дах нь болж байгаа юм. Энэ депутатуудын хугацаа 2011 онд дуусна.