Орос улс бол АНУ заавал хамтран ажиллах ёстой улс мөн. АНУ-ын ЗХ-ний штабуудын дарга нарын хорооны дарга, адмирал Майкл Маллен, Си-эн-эн телевизийн компанд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ.
Адмирал Маллен юу ярьж байгаагаа мэддэг хүн. 2009 оны зун ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчдийн дэргэд хоёр орны зэвсэгт хүчний хамтын ажиллагааний хэлэлцээрт гарын үсэг зурсан хүн. Ингэснээрээ, 2008 оны 8-р сарын кавказад болсон үйл явдлаас болж тасалдсан байсан Орос, АНУ-ын цэргийн хамтын ажиллагааг сэргээсэн билээ. Тэр үед хоёр орны цэргийн хамтын ажиллагааны ойрын ирээдүйн төлөвлөгөөг зөвшилцсөн билээ. Энэ төлөвлөгөөнд, цэргийн болон штабын хээрийн сургууль, Африкын эвэрийн хавьд далайн дээрэмчидтэй тэмцэх, олон улсын алан хядагчдын эсрэг тэмцэх, Афганистаны байдлыг тогтворжуулах, энхийг сахиулах ажиллагаа зэрэг ажлууд орсон байна. Хоёр орны цэргийн хамтын ажиллагаанд Европын аюулгүй байдлын асуудал бас зохих байр эзлэж байна. Өөрийн зүгээс хэлэхэд Адмиралын мэдэгдэл бага зэрэг хоцорсон байна. Орос улс НАТО-гийн хооронд «дахин ачаалал»-ын товчлуурыг дараад байхад Вашингтон хоцорч л байна. Оросуудыг нөхөр биш дайсан гэж хардаг байсан хуучны улиг болсон үзлээсээ салж чадахгүй байгаатай холбоотой. Одоохондоо афганы асуудлаар л хамтран ажиллаж байна. Афганистанд байгаа эвслийн хүчний цэрэг болон ачааг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлж байгаа оросын ажиллагааг энд дурдаж байна. Бусад асуудал одоохондоо буянт санаан дээр л тогтож байна. Адмирал Маллен өөрийнхөө нөхцөл байдлыг өөрчлөх хэрэгтэй байна.
Үнэн чанартаа байдал нилээд хүнд байна гэдгийг Маллен ойлгож байна. Жорж Бушийн засаглалын үед Орос, АНУ-ын харилцаа бүрмөсөн муутсан мэт санагдаж байлаа. Одоо байдал арай өөрчлөгдөж байна. Барак Обама, Москватай харилцан хамтран ажиллах ёстой. Орос улсыг найз нөхрийн хувьд биш юмаа гэхэд дайсан гэж үзэхгүй байгаа нь чухал юм. Энэ бол зөвхөн эхлэл гэж адмирал хэлсэн нь зев юм. Гэхдээ ирээдүйтэй эхлэл. Хоёр талын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаа ОХУ-ын ЗХ-ний жанжин штабын дарга Николай Макаровтай, тэрээр биечлэн уулзсан явдал түүний үзэл санаанд нөлөөлсөн бололтой. СДЗ-ийг хорогдуулах болон хязгаарлах тухай шинэ гэрээ харилцан хамтын ажиллагааны үндэс суурь гэж Майкл Маллен үзэж байна. Түрүүчийн гэрээний хугацаа 12-р сарын 5-нд дууссан. Шинэ гэрээний ажил дээр идэвхитэй ажиллаж байна. Орос, АНУ өөрсдийн байр суурийг нээлттэй хэлэлцэх нь маш чухал юм гэж Дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Владимир Евсеев үзэж байна. Барак Обама Цагаан ордонд ирснээс хойш цөмийн зэвсгийг хураах ажил хоёр дахиа амьдарсан гэж хэлж болно. Урьд нь 90-ээд оны дунд үеэс хэлэлцээрийн ажиллагаа хумигдсан. НУБ-ийн АЗ гэх мэт олон улсын бүх байгууллагуудыг тойрон гарч нэг талын шийдвэр гаргаж эхэлснээс болсон билээ. Даяарчлал хамарсан янз бүрийн асуудлыг дангаараа шийдвэрлэж болно гэж америкууд үзэж байсан. Ихээхэн нөөц, хүчин чадалтай АНУ шиг том гүрэн ч олон асуудлыг шийдвэрлэж чадахгүй гэдгийг цаг хугацаа харууллаа. Дэлхийг эмх замбраагүй байдалд оруулахгүй тулд бусад гүрэн улсуудтай хоршиж ажилах нь чухал юм. Одоогийн энэ тайван биш дэлхий дахинд хоёр том гүрэн улсын харилцан хамтын ажиллагаа зайлшгүй чухал гэдэг нь хэнд ч нууц бишээ! Үүнийг цэргийнхэн ойлгож байна гэдэг амжилтын тэн хагас нь байна гэсэн үг! Энэ талаар шинжээчид санал нэгтэй байна. Орос, америкын хамтын ажиллагааны нөөц бололцоо энд асар их, үүнийг бүрэн хэмжээгээр үнэлээгуй, хөгжлийн сайхан ирээдүй хүлээж байна.