Улсын Дум хаврын чуулганаа эхэллээ. Өнгөрсөн онд эхэлсэн, ерөнхийлөгчийн Улсын хуралд оруулсан илгээлтийг амьдралд хэрэгжүүлэх ажлыг депутатууд үргэлжлүүлэн хэлэлцэх хэрэгтэй болж байна гэж хаврын чуулганы нээлтийн өмнө доод танхимын дарга Борис Грызлов мэдэгдлээ. Энэ удаагийн парламентын хувьд 5 дах нь болж байгаа хаврын чуулганы явцад 550-н хуулийн төсөл хэлэлцэнэ, үүнээс 50-нь тэргүүлэх чиглэлтэй ийм учраас хамгийн ойрын хугацаанд хэлэлцэж шийдэх ёстой гэсэн үг. Түлш эрчим хүчний хүрээн дэх хуулийг боловсронгуй болгох ажил чухал чиглэлд ороод байна. Энэ хуулийн төслийн томоохон хэсэгт цахилгаан эрчим хүчний тухай хуулийг боловсронгуй болгох ажил орж байна. Энэ хуулийн төслийг хэлэлцэхдээ Саяано-Шушенийн УЦС-д болсон осолыг мөрдөн байцаасан парламентын комиссийн ажлын үр дүнг тодруулна гэж Борис Грызлов тодрууллаа. 2010 онд зөвхөн Орос улсад ч биш дэлхий дахинд ач холбогдолтой, дэлхийн 2-р дайны ялалтын 65-н жилийн ой болно гэдгийг Б.Грызлов санууллаа. Энэ ойд зориулаж хийж байгаа ажлууд дотроос дайны ахмад дайчдад туслах тусламжийн ажил тэр тусмаа орон байраар хангах ажил зэрэгт онцгой анхаарал хандуулна гэж Улсын Думын дарга хэллээ.