Москва орчмын Королева хот дах Ю.Гагарины нэрэмжит сансарын нисэгчдийг бэлтгэх төв өнөөдөр хагас зуун жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ хугацаанд олон улс орны хэдэн зуун сансарын нисэгчид энд нислэгийн өмнөх бэлтгэлээ хийсэн билээ. Ододын хотхонд энэ бүхнийг хийх бурэн нехцлийг бурдуулж егсен. Энд өндөр ур чадвартай мэрэгжилтнүүд, хосгүй тоног төхөөрөмж, дэлхийн хамгийн хүчтэй центрифуг, гидро лабротортой тусгай усан бассейн ажилладаг юм. Энэ төвийг байгуулах шийдвэрийг 1960-н онд гаргажээ. Энэ хотын гол оршин суугчид сансарын нисэгчид тэдний гэр бул, эрдэмтэд, инженерүүд юм. Тийм учраас энд гадны хүн байдаггүй зөвхөн сансартай амь, амьдралаа холбосон хүмүүс л амьдардаг юм.