Камын авто заводын гол шугам шинэ жилийн амралтын дараа өнөөдрөөс эхлэн хурдавчилсан байдлаар ажиллаж эхэллээ.Манай орны ачааны машин үйлдвэрлэдэг том заводын төлөөлөгч энэ тухай мэдэгдлээ. Өнгөрсөн оны сүүлчээр КАМАЗ үйлдвэр, БХЯ-наас асар их захиалга авсан юм гэж төлөөлөгч мэдэгдлээ. Энэ захиалганд ачааны, зүтгүүрийн, өөрөө буулгач машинууд болон өөр загварын тусгай зориулалтын машинууд орсон юм. Энэ захиалга нь 1,2-р сард үйлдвэрийн гол шугам тасралтгүй ажиллахад хангалттай юм. Мөн өөрийн орны болон гадаадын түншүүдээс захиалга ирсээр байна. Шинэ жилд авто завод 28-н мянган ачааны тэрэг үйлдвэрлэнэ. 2009 онд завод 26-н мянган ачааны машин худалдсан байна.