Даваа гаригт дэлхийн хөрөнгийн биржүүд нефтийн үнийн өсөлтөөр ажлаа эхэллээ. Нью-Иоркийн биржийн цахилгаан худалдаан дээр баррель нефтийн үнэ 65-н центээр нэмэгдэж 83 доллар 40 цент болсон байна. Лондоны бирж дээр бас 63 центээр нэмэгдэж, баррель нь 83 доллароос давсан байна.12-р сард хятадын экспорт, импорт нэмэгдэж, эдийн засаг нь бэхжсэн гэсэн мэдээлэлээс болж нефтийн хэрэгцээ өссөн юм. Дэлхийн санхуугийн хямралаас БНХАУ удахгуй гарна гэж гэдгийг илтгэж байна. Зарим нэг шинжээчдийн үзэж байгаагаар энэ оны эхний улиралын сүүлчээр баррель нефть 90 доллар болж мэднэ.