БНАСАУ-ын ГХЯ, АНУ-ыг энхийн гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлэхийг санал болголоо. 1950-1953 онуудад болсон Солонгосын дайныг эцэслэх баримт бичиг болох юм. Энэ баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хоорондын дайсагнах ажиллагааг зогсоож, Солонгосын хойгын цөмийн асуудлыг шийдэх асуудалыг хурдасгана гэж Пхеньяны мэдэгдэлд өгүүлжээ. Одоо АНУ, БНАСАУ-ын хооронд найрамдах түр гэрээ байгуулаад байгаа бөгөөд энэ нь байнгын энхийн гэрээг орлоно.