Улсын Дум, хүний эрхийн Европын конвенцийн 14-р протоколийг 1-р сарын 15-нд хэлэлцэж магадгүй. Думын иргэний хуулийн хорооны дарга Павел Крашенников хэлэхдээ хорооны ихэнх гишүүд энэ асуудалд нааштай хандаж байгаа гэж хэллээ. Хүний эрхийн Европын конвенцийн 14-р протокол, хүний эрхийн талаархи Европын шүүхийн шинэчлэлийг тусгасан юм. Хохирогчид учруулсан хохиролоос хамааралгүй, өргөдлийг шүүхч хүлээж авч болно гэсэн нэмэлт шалгуурыг хүчинтэй болгох байсан. Хүлээж авах аргагүй заргыг браклахыг зөвшөөрсөн. Шүүгчийн ажлын дэг, шинэ бүтэц нь боловсруулаагүй заргаас үүссэн «хогыг» устгахад туслана гэж Страсбургт үзэж байна. Одоогийн байдлаар ОХУ, Европын холбооны 47 гишүүн орноос, 14-р протоколыг батлаагүй цорын ганц орон болоод байна Ингэснээр хүний эрхийн олон улсын шүүхийн шинэчлэлийг эхлүүлэх ажилд саад болж байгаа юм.