Вашингтон, Москватай харилцан хамтын ажиллагаа, тэр тусмаа цэргийн хүрээн дэх хамтын ажиллагаанд хүч нэмэгдүүлэх шаардлагатай байна. АНУ-ын штабуудын дарга нарын хорооны дарга, адмирал Майкл Маллен, Си-эн-эн телевизийн компанд ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгдлээ. Жорж Бушийн засаглалын үед муудсан хоёр орны харилцаа дөнгөж саяханаас л сайжарч эхлэж байна гэж хэллээ. Одоо харилцан хамтын ажиллагаанд эргэж орлоо гэж адмирал тэмдэглэлээ. 12-р сарын 5-нд хугацаа нь дууссан СДЗ-ийг хязгаарлах тухай гэрээг орлох шинэ хэлэлцээнд биечлэн оролцож нилээн их цаг зарцуулж байна гэж Майкл Маллен нэмж хэллээ. Дараачийн хэдэн долоо хоног юм уу, хэдэн сард шинэ баримт бичиг бэлэн болно гэдэгт би найдаж байна гэж тэр хэллээ.