Кабулын ойролцоох Баграм дах америкын баазд байсан, алан хядагчидад зориулсан шорон Афганистаны хуулийн байгууллагын мэдэлд шилжсэн байна. Өнөөдөр энэ тухай тус орны БХЯ-ны төлөөлөгч мэдээлсэн байна. Түүний хэлснээр, бямба гаригт афганы төр засгийн төлөөлөгчид болон афганистан дах олон улсын хүчний командлал зохих хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Нутгийнхан «афганы Гуантанамо» гэж нэрлэдэг энэ шоронд 700 онц аюултай хоригдол байгаагын 30 нь гадаадын иргэн юм. Гол төлөв «Аль-Каида» олон улсын алан хядах байгууллагын гишүүд, «Талибан» хөдөлгөөний алан хядагчид байгаа юм. 2009 оны 11-р сард энэ баазийн нутаг дэвсгэрт хэдэн мянган хоригдол хорих боломжтой орчин үеийн байшин барьсан билээ. Одоо бодтол тэнд олон улсын хууль хамгаалах байгууллагын нэг ч төлөөлөгчийг оруулаагүй юм. Харин олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн мэрэгжилтнүүдийг оруулсан бөгөөд тэд өөрсдийн үйл ажиллагааны тухай нийтэд зарлаагүй юм.