2001 онд Их Британ улс, «Аль-Кайда»-ийн толгойлогч Усама бен Ладеныг барихад туслуулах зорилгоор афганы хээрийн захирагч Хаджи Заман Гамсурекд 2 сая доллар төлсөн байна. Энэ тухай америкын тусгай албаны дарга Дэлтон Фьюри мэдэгдсэн гэж британы Би-би-си нэгтгэл мэдээлжээ. Фьюрийн хэлснээр, Тора-Бора ууланд бен Ладеныг барихын тулд америкын ч, английн ч цэргийнхэн афганы хээрийн захирагчидад ихээхэн хэмжээний мөнгө төлсөн байна. Харин тэр бултаж амжсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар афганы хээрийн захирагчид англи, америкийн цэргийн төлөөлөгчдөөс шагналаа авсан хирнээ «Аль-Каид»-гаас бас мөнгө авч алан хядагчийг чөлөөтэй явуулсан байна. Генерал Хазрат Алид америкын тусгай алба, хамтран ажиллаж бен Ладеныг бариулахын тулд 4 сая доллар төлсөн гэж америкын тусгай албаны нөхөр ярьсан байна. Их Британы ГХЯ, уламжлал ёсоор тагнуулын албаны үйл ажиллагааг бид тайлбарладаггүй гэдгээр шалтаглан хариу өгөхөөс татгалзсан байна.