Белорус улсад нефть нийлүүлэх нөхцлийг шийдэх талаар Орос, Белорус улсууд найр тавьсан шийдвэрт хүрч чадсангүй гэхдээ хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Бямба гаригт энэ тухай Белоруссийн ерөнхий сайд Александр Тимошенкогийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Түүний хэлснээр белоруссийн төлөөлөгчид зөвлөлдөхөөр Минск буцжээ. Москва, Минск хоёр 2010 он гарсаар нефть нийлүүлэлт болон дамжин өнгөрүүлэх талаар тохиролцож чадахгүй байгаа билээ. Оросын нефтийг Белоруссаар дамжуулж Европ хүргэх болон белоруссийн нефть боловсруулах үйлдвэрүүдэд нефть нийлүүлэлт тасралтгүй явагдаж байна. Орос улс урьдчилан 6.3 сая тонн нефть, Белоруссийн дотоодын хэрэгцээнд зориулж гаалийн татваргүй нийлүүлэхэд бэлэн байна. Орос, Белоруссийн ард түмний онцгой найрамдлыг харж үзээд ийм санал дэвшүүлж байна гэж ерөнхийлөгч Д.Медведев хэлснийг сануулъя! Ингэж нийлүүлснээр белоруссийн эдийн засагт 1.8 тэрбум долларын тэтгэмж олгож байна гэсэн үг. Энэ тоо бүр ихээр нэмэгдэж мэднэ яагаад гэвэл нефтийн үнэ байнга өсөж байгаа шүү дээ! Харин Белорус улс 5 дахин их нефть авах санаатай байна. Хэрвээ оросууд ийм хэмжээний нефть өгөхгүй бол оросын дамжин өнгөрч байгаа нефтийн дамжин өнгөрүүлөх үнийг одоогийн 1 тонн нь 4 доллар байгааг 45-н доллар болгохоор белоруссийн тал заналхийж байна. Дээд удирдлага нь, оросын нефтийг дахин боловсруулах болон хөрш орнуудад нефтийн бүтээгдхүүн экспортлож ихээхэн ашиг олж байгаа зуучлагчидтай гүнзгий холбоотой учраас Оросын саналыг Минск хүлээж авахгүй байна. Энэ асуудлын талаар оросын олонх шинжээчид ийм саналтай байна. Энэ нөхцөл байдлыг, Үр ашигтай улс төрийн сангийн ерөнхий захирал Кирилл Танаев манай радиод өгсөн ярилцлагадаа ингэж тайлбарласан юм: Сүүлийн жилүүдэд оросын тал миний үзэж байгаагаар, манай нефтьнээс олж байгаа хэт ашигийнхаа зарим хэсгийг манайд өгөх хэрэгтэй гэсэн шудрага шаардлагыг тавьж ирсэн. Нөгөө талаас, шинэ эдийн засгийн бодит нөхцөлд, тэр тусмаа Гаалийн холбооны үед Орос, Белоруссийн үйлдвэрүүдийн хооронд балансжуулалт зайлшгүй хэрэгтэй болж байна. Хэрвээ Минскийн баримтлаж байгаа нөхцлөөр бол оросын үйлдвэрлэгчид, Белоруссаас хямд бензин үйлдвэрлэх боломжгүй болж, хохирох болж байна. Энэ хэцүү хэлэлцээрийн мөн чанар үүнд л оршиж байгаа юм. Тал бүр өөрсдийн байр суурийг хамгаалж байна. Энэ асуудлыг улс төржүүлэхийг би зөвшөөрөхгүй. Энэ асуудал бол цэвэр эдийн засгийн болон арилжааны асуудал юм. Сандарах хэрэггүй талууд тохиролцож л таараа. Урьд нь оросын нефтийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг, Белорус улс хэлэлцээрийг сунжруулснаар Оросын санал болгож байгаа хөнгөлөлтийг алдаж мэднэ гэж хэлжээ. Хэрвээ тэгвэл зөвлөлтөөс хойшхи орон зайд хэзээч байгаагүй сайхан боломжийг алдах болно.