Монгол, Сибирийн албадан хөдөлмөрийн лагерьт байсан дэлхийн 2-р дайны олзлогдогсодод мөнгөн төлбөр олгох хуулийн төслийг Японд бэлдэж байна. Японы томоохон «Иомиури» сонинд мэдээлснээр хэрвээ энэ хууль батлагдвал, эзэнт улсын армид алба хааж байсан цэрэг, офицерууд 3000-16000 америк долларын телбер авна. Энэ нөхөн төлбөрийг одоо дундажаар 90-н настай 100 мянган япончууд авах эрхтэй болно гэж тус сонинд бичжээ. Энэ хуулинд, олзонд байсан өөрийн иргэдийн тухай бүрэн мэдээлэл авах, олзонд байгаад нас барсан япончуудын цогцосы нь эх оронд нь авчрах талаар Японы засгийн газар бүхнийг хийх ёстой гэж заажээ. Хэвлэлд мэдээлснээр дэлхийн 2-р дайны үед зөвлөлтийн цэргүүд Манжуур, Солонгос, Өмнөд Сахалинд 600-н мянган японы цэрэг, офицеруудыг олзолсон байна.