«Дундад ази-Төв» хийн хоолойн түркмений хэсэгт осол болсны улмаас 2009 оны 4-р сард зогсоосон байсан, Орос улсад байгалын хий нийлүүлэх ажлаа Түркмен улс сэргээлээ. Осолын уршгийг аль 5-н сард арилгасан боловч талууд хийн үнэ болон түлшний экспортын хэмжээг саяхан бүрмөсөн эцэслэн шийдсэн байна. 2009 оны 12-р сарын 22-нд Оросын ерөнхийлөгч Д.Медведевийг Түркмен улсад албан ёсоор айлчилахад талууд зөвшилцөөнд хүрсэн байна.