Америкийн нэрт кино найруулагч Жеймс Кемерон, Хиросимо, Нагасаки хотууд дээр хаясан аймшигт атомын бөмбөгийн тухай 6-н цагын баримтат кино бүтээхээр шийдсэн байна. «Титаник», «Аватар» кино болон «терминатор» дүрийг бүтээхэд зөвлөгч хийж байсан нэрт зохиолч Чарльз Пеллегрино японы «Майнити» сонинд энэ тухай мэдэгдсэн байна. Энэ киноны үндсэн сэдэв нь түүний «Хиросимогоос ирсэн сүүлчийн галт тэрэг. Амьд үлдэгсэдийн дурсамж» гэдэг ном болсон байна. 1-р сарын 19-нд худалдаанд гарах энэ номд 1945 оны 8-р сард хувь заяаны эрхээр энэ 2 атомын бөмбөгдөлтийн гэрч болсон япон хүний тухай өгүүлдэг юм. Тэдний нэг нь саяхан 93-н насандаа бурхан болсон Нагасаки хотын иргэн Цутому Ямагути юм. Жеймс Кэмерон түүнтэй 2 удаа уулзсан бөгөөд сүүлчийн удаа 12-р сарын сүүлчээр нас барахынх нь өмнөхөн бас уулзсан байна.