Пакистаны баруун хойт хүрхэд бэрх газруудад нуугдаж байгаа алан хядагчдын байрлалд АНУ-ын нисгэгчгүй онгоц агаарын цохилт өгсний дүнд хоёр хүн үхэж, 3-н хүн шархадсан байна. Сүүлийн долоо хоногт 2 дах удаагаа агаарын цохилт өгч байна. 1-р сарын 6-нд АНУ-ын АЦХ, алан хядагчдын байрлалд пуужингийн цохилт өгсөн байна. Энэ цохилтын үр дүнд 12 хүн алагджээ. АНУ-ын нисгэгчгүй онгоцны цохилт өгч байгаа Хойд Вазиристан бол хэт даврагч бүлгийнхний, афган, пакистаны хилийг байнга зөрчиж эвслийн хүчинд цохилт өгдөг бааз нутаг юм.