Белорус улсад нефть нийлүүлэх нөхцлийг шийдэх талаар Орос, Белорус улсууд найр тавьсан шийдвэрт хүрч чадсангүй гэхдээ хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Бямба гаригт энэ тухай Белоруссийн ерөнхий сайд Александр Тимошенко мэдэгдлээ. Түүний хэлснээр белоруссийн төлөөлөгчид зөвлөлдөхөөр Минск буцжээ. Урьд нь оросын нефтийн тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг Белорус улс хэлэлцээрийг сунжруулснаар Оросын санал болгож байгаа хөнгөлөлтийг алдаж мэднэ гэж хэлжээ. Москва, Минск хоёр 2010 он гарсаар нефть нийлүүлэлт болон дамжин өнгөрүүлэх талаар тохиролцож чадахгүй байгаа билээ. Оросын нефтийг Белоруссаар дамжуулж Европ хүргэх болон белоруссийн нефть боловсруулах үйлдвэрүүдэд нефть нийлүүлэлт тасралтгүй явагдаж байна. Орос улс урьдчилан 6.3 сая тонн нефть, Белоруссийн дотоодын хэрэгцээнд зориулж гаалийн татваргүй нийлүүлэхэд бэлэн байна. Ингэж нийлүүлснээр белоруссийн эдийн засагт 1.8 тэрбум долларын тэтгэмж олгож байна гэсэн үг. Харин Белорус улс 5 дахин их авах санаатай байна.