Оросын ардын урлагийн гүнж Пелагея Зул сарын гэгээн баярыг Москвагийн нэр хүндтэй нэгэн клубт тэмдэглэжээ. Орос улсын угсаатны рок дуучин тэрбээр “Зам” шинэ цомогт орсон дуунуудаа үзэгчдэд хүргэлээ.  Дуучин Пелагея хамтлагийн гишүүдийн хамт Христос мэндэлсэн баярын өдрийг шүтэн бишрэгчидтэйгээ тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Зул сарын баяраар тав тухтай гэр бүлийн гэж хэлж болох концерт болдог. Концерт ер бусын уур амьсгалтай болдог гэж бардам хэлж болно. Манай анд нөхөд буюу үзэгчдийн ачаар уулзалт, концерт ямагт гэрийн элэгсэг дотно уур амьсгалд болдог. Мэдээж хэрэг зул сарын уур амьсгалтай байдаг. Хүн бүр гэгээн, сайн сайхан, шинэ ид шид болно гэсэн бодол өвөрлөн ирдэг. Бүх зүйл сайн сайхан болдог. “Бид дэлхийд бүгдийг сонссон. Хаана ч ийм зүйл байхгүй. Пелагея хөгжмийн ертөнцөд байгаа хамгийн ер бусын авьяас байх” хэмээн соёлын найруулагч Эмир Кустурица дуучны тухай ийнхүү ярьсан юм. Пелагея гэгч ховордсон нэртэй Сибирийн гайхалтай хүүхдийн талаар саяхан ярьж байсан. Охин дөрвөн настайгаасаа тайзнаа ардын дуу дуулах болжээ. Залуу дуучин ер бусын авьяасаараа тэр үед төдий л нэрд гараагүй ардын урлагийг албан ёсны эстрадад гаргаж чадсан юм. Удалгүй тэр “үндэсний бахархал”, албан ёсны арга хэмжээ, төр засгийн концертын гол уран бүтээлч болсон юм. Дуучин 13 настайдаа “Пелагея” нэртэй хамтлаг байгуулж, энэ үеэс хөгжмийн олимпт түрэн гарч ирсэн юм. Телевизийн ганц ч клипгүй, радио нэвтрүүлгээр дуугаа явуулж байгаагүй энэ хамтлагийн Оросын хот болон гадаадад болдог концертын танхим үзэгчдээр дүүрэн байдаг.  Хорь гаруйхан настай Пелагея бүсгүй өөрийгөө хуучинсаг хүн гэдэг. Компьютерийн оронд үзэг цаас, дуут файлын оронд гартаа барьж болох дискийг эрхэмлэдэг. Үүнээс гадна өөрийг нь ардын дууны бусад уран бүтээлчидтэй харьцуулахад тэр дургүй. “Үүний оронд наймайг ой мод, гол устай харьцуулсан дээр” гэж дуучин ярьж байна. Бид хэнтэй ч адилхан биш, бид өөрсдийн замтай, өөрийн гэсэн урын сантай. Ардын болон зохиогчийн дуу бидэнд хангалттай. Нэрд гарсан хамтлагт бүтээлээ санал болгож байгаа ая зохиогч, яруу найрагчдад шүлэг, ая зэргээ илгээж цаг үрэхгүй байхыг Пелагея тэдэнд уриалдаг. Хамтлагийнхан уран бүтээлийн зорилтоо өөрсдийн хүчээр шийддэг. “Бид гайхалтай соёлтой ард түмэн, залуу үе соёлоо мэдэж байх ёстой” гэж Пелагея хэлж байна. Соёлын мэдлэг, ард түмнийхээ соёлыг хайрлаж, хүндлэх нь хувь хүн бүрэлдэх тулгуур байдаг гэж нэг ухаантай хүн хэлсэн байдаг. Би үүнтэй санал нэг байна. Энэ урмын үг биш ээ. Энэ хүн бүрт чухал мэт надад санагддаг. Заримдаа энэ их төвөгтэй, зүгээр л зурагт үзмээр санагддаг ч, хаяа нэг энэ тухай тунгаах хэрэгтэй л болов уу. Пелагея зөвхөн орос соёлд уягддаггүй, түүний хэлснээр “генетиийн ой санамжийн дотоод хөдөлгүүрийг нь хөдөлгөдөг” араб, энэтхэг, болгар, африк, цыган зэрэг үндэсний дуу дуулдаг байна. Тэрээр христосын ёс заншлаас бас хол хүн биш ээ.  “Пелагея” хамтлагийн шинэ цомог “Зам” нэртэй. Эхнийх нь нарийхан жим, хоёр дахь утга нь грек хэлнээс орчуулбал хувь хүний ертөнцийг үзэх үзлийн онцлогийг тусагсан шилжсэн утгад ашигладаг хэллэг юм. Уран сайхны сэтгэлгээний энэ зүйл ардын дуу хууртай түүхэн холбоотой билээ. Цомгийн үндсэн хэсэг славяны хуучны домог, эртний орос уран зохиолын хэлбэрүүд, домог зэргээс бүрдэж байна.