Жолооны дүрэм зөрчихөд торгууль ногдуулсан түүхэнд “Феррари Тестаросса” машины жолооч Швейцарийн иргэнийг хамгийн их буюу 290 мянга доллароор торгожээ. Нэрийг нь нууцалж буй жолооч цагт 137 км цагийн хурдтай давхиж, хурдны зөвшөөрсөн хязгаарыг цагт 57 км-ээр хэтрүүлжээ. Дүрэм зөрчсөн хүнд 20 сая орчим долларын торгууль ногдуулахаар байсныг харгалзан ийм хэмжээний торгууль ногдуулжээ. Урьд хурд хэтрүүлсний төлөө ногдууллсан торгуулийн хэмжээ 100 мянган долларт хүрч байсан юм. Торгуулийг 2008 онд Швейцари, Цюрихт ногдуулжээ.