0Италийн эрдэмтэд ротанг дал модноос ясны нэхдэс ургуулах зохиомол арга туршиж байна. Ургамалын бүтэц хүний ясны нэхдэстэй бараг ижилхэн болохыг тогтоожээ. Ургамалыг шилжүүлснээр өвчтөний яс хэдэн сард эдгэнэ гэж эрдэмтэд үзэж байна. Болоньи хотын захад орших лабораторид хонин сүрэгт үүнийг туршиж байна. Ойрын таван жилд сайн дурын хүнд үүнийг туршихаар төлөвлөжээ. Ротанг дал мод нь Индонез, Малайз, Филиппин зэрэг зүүн өмнөд Азийн ойд ургадаг дал модны намын ургамал юм.