Европын Холбооны еврогийн бүсийн түүхэнд анх удаа ажилгүйдлийн түвшин хөдөлмөрийн чадвартай хүн амын 10 хувьд хүрлээ. Европын Холбооны статистикийн алба Евростат баасан гаригт өнгөрсөн 11-р сарын хөдөлмөрийн зах зээлийн байдлын талаарх холбогдох мэдээллийг нийтэллээ. 27 гишүүн оронтой Европын Холбоонд одоо ажилгүйдэл бүхэлдээ 9,5 хувь байна. Ажилгүйдэл 19,4 хувьд хүрсэн Испанид байдал нэлээд хүнд байна. Францад 10 хувь, Италид 8,3 хувь, Германд 7,6 хувь байна. Евростат өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд нааштай тал байгааг анзаарчээ. Европын Холбоонд 11-р сард 2008 оны 6-р сараас хойш хамгийн цөөн хүн ажилгүй болсон байна.