Орос улс Индонез, Вьетнам, Хятад зэрэг улсын адилаар өнгөрсөн 10 жилд эдийн засагт их амжилт гаргалаа. Америкийн хөрөнгө оруулалтын “Голдман Сакс” тэргүүлэх банк ийнхүү дүгнэжээ. Энэ хугацаанд Орос улсын ДНБ хамгийн ихээр буюу 4,8 хувиар өссөн байна. Энэ хугацаанд Индонезийн ДНБ 3,5 дахин, Вьетнамын ДНБ 3 дахин нэмэгджээ. Дэлхийн уналтын уршгаар нефтийн үнэ буурахад Орос улс ноцтой хохирсон юм. Тус улсын ДНБ 2009 оны эхний хагаст 10 гаруй хувиар хорогдож, мөн оны дөрөвдүгээр улиралд энэ үзүүлэлт бараг 2 хувиар нэмэгдсэн тул байдал одоо өөрчлөгдөж байна. Ирэх 10 жилд Бразил, Орос, Энэтхэг, хятад зэрэг БРИК-ийн орнуудын ДНБ-ий нийт хэмжээ 20 триллион доллар болж, энэ үзүүлэлтээр америкийнхыг давна. Хятад улсын эдийн засаг 2027 онд америкийнхтай ижилхэн болно.