0 Москвагийн төвд өнөөдөр “тахианы дүрстэй аварга модон чихэр” байрлуулна. Хувьсгалын талбайд 12-р сарын эхнээс 1-р сарын 19 хүртэл үргэлжилж байгаа “Оросын өвөл” Москвагийн зул сарын баярын наадмын хүрээнд шинэ ер бусын амжилт тогтоолоо. Тверийн чихрийн үйлдвэрийнхэн 50 кг модон чихэр бүтээсэн байна. Энэ чихэрийг бага багаар эмтэлж, хүүхдүүдийг дайлна. Энэ удаа зохион байгуулж байгаа “Оросын өвөл” наадмын үеэр аварга модон чихрээс гадна өөр дээд амжилт тогтоосон билээ. Хувьсгалын талбайд 12-р сарын 12-нд 150 кг жинтэй 1,5 метр голчтой хамгийн “зузаан рубль” байрлуулсан юм. Оросын уран дархчууд үүнийг хийжээ. Москвагаас мөсөн сийлбэрийн дэлхийн аварга болсон Сергей Заплатины бүтээсэн мөсөн хонх долоо хоногийн дараа тэнд бий болсон билээ. Наадмын хүрээнд ардын уран сайхны гар урлалын ярмаг худалдаа ажиллаж байна. Эндээс шинэ жилийн өвөрмөц бэлэг худалдан авч, оросын уламжлалт циркийн тоглолт, ардын урлаг, хүүхэлдэйн хөтөлбөрийг сонирхох боломжтой.