Улаан нүдэн гаригт зохиомол нислэг үйлдэх “Ангараг-500” эрдэм шинжилгээний туршилт 2010 оны 3-р сарын эцэст эхэлнэ гэж Оросын шинжлэх ухаан академийн анагаах ухаан-биологийн асуудал эрхэлсэн хүрээлэн уламжлав. Туршилтын хүрээнд Орос, Европ, магадгүй Хятадын сайн дурын зургаан хүн гадаад ертөнцөөс 520 хоног бүрэн тусгаарлагдаж, сансрын хөлгийн багийн үүргийг гүйцэтгэнэ. Тэд Москва дахь хүрээлэнгийн нутаг дэвсгэрт барьсан “марсолет” зохиомол туршилтын цогцолборт оршин амьдарна. Хоёр сансрын нисэгч “буух” ангараг гаригийн гадаргуу дахь модулийг тусад нь бүтээсэн. Туршилт гурван үе шаттай үргэлжилнэ. Дэлхийгээс Ангараг гаригт 240 хоног зохиомлоор ниснэ, Ангараг гариг дээр 30 хоног, буцахдаа 240 хоног болно. 2008 оны эцэст 14 хоног техникийн туршилт, 2009 онд 105 хоног зохиомол нислэгийн урьдчилсан туршилт болсон.