2010 онд оросын нефть нийлүүлэх нөхцлийн талаарх Орос, Белорусын гурав дахь шатны яриа хэлэлцээ өнөөдөр Москва хотод эхэлж байна. Минскт 1-р сарын 6-7-нд болсон зөвлөлгөөний дараа Белорусын тал багаа хүчирхэгжүүлж, яриа хэлэлцээг шинэ түвшинд гаргахаар шийджээ. Одоо Белорусын төлөөлөгчдийг Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Владимир Семашко тэргүүлж байна. Оросын талаас Засгийн газрын дэд сайд Игорь Сечин түүний түнш болох төлөвтэй. Талууд шинэ хэлэлцээрийн гол зүйлийг уялдуулсан гэж хэлж болох юм. “Хэрэв шинжээчид протоколын эцсийн хувилбарыг уялдуулбал, Белорусын засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Владимир Семашко баримт бичигт гарын үсэг зурахаар Москваг зориход бэлэн байна” гэж Белорусын ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга Александр Тимошенко урьд мэдэгдсэн юм. Яриа хэлэлцээний өмнөх хоёр үе шатанд нефть нийлүүлэх асуудлаарх белорус-оросын засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай протоколыг шинжээчид уялуулж чадаагүй юм. Гэхдээ одоогоор оросын нефтийг белорусын нефть боловсруулах үйлдвэрт, мөн тус улсын нутгаар дамжуулан Европт хүргэсээр байна.